АХМАД БУУРЛУУД ӨРГӨӨН ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО

 

Идэр ес эхлэж өвлийн хүйтэн тачигнасан өдрүүд үргэлжилж байна. Ийм л өдөр гал түймрийн гэнэтийн эрсдлийн улмаас  орон гэргүй болсон Алтанбулаг сумын Суварга 2 дугаар багийн өндөр настан Б.Түдэвийн гэр бүл өргөө цагаан гэртэй боллоо.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Чойсүрэн, сум орон нутгийн санал санаачлагыг үндэслэн аймгийн Засаг дарга Ш.Оргил гэрийн асуудлыг нөөц хөрөнгөөсөө шийдвэрлэж, энэхүү гэр бүлд баяр нэмлээ.

Гэрийг Алтанбулаг сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч С.Чойсүрэн орон нутгийн удирдлагын хамт хүлээлгэн өглөө.

Б.Түдэв гуай Завхан аймгийн “Туяа” сонины эрхлэгчээр олон жил ажилласан хэвлэл мэдээллийн салбарын ахмад сэтгүүлч хүн юм. Хурдан шуурхай арга хэмжээ авч гэртэй болгож өгсөн аймаг, орон нутгийн удирдлагууд, туслаж дэмжсэн нутгийн зон олон, сайхан сэтгэлт хүмүүст ахмад буурлууд нар чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Буяны цагаан үйл түгэн дэлгэрэх болтугай.