АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага /ОНӨҮГ, ТӨҮГ, ХХК, ХК, ББСБ, ТББ, ХЗХ, Нөхөрлөл/-ын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан цахимаар хянуулах хуулийн хугацаа эхлээд байна.

Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор санхүүгийн тайлангийн И-БАЛАНСЕ программд тайлангаа шивж цахимаар илгээнэ үү.

Тайланг хуулийн хугацаанд илгээгээгүй бол зөрчлийн тухай хуулиар компани 4 сая, нягтлан бодогч 400 мянган төгрөгийн мөнгөн торгууль ногдуулахыг анхаарна уу.

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын  САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

Холбоо барих утас 70363467, 99866612