ХАМТДАА ИЛҮҮ ИХ ХИЧЭЭЖ ЭРҮҮЛ БҮС НУТГАА БҮТЭЭЦГЭЭЕ

-Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид хийгдсэн 285 хүний PCR шинжилгээний хариу  сөрөг гарч, манай аймагт тохиолдол бүртгэгдээгүй сайхан мэдээтэй байна.

-Сүүлийн өдөр хоногуудын “0” гэсэн тоо та бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг өнөөдрийн мэдээлэлдээ онцлон тэмдэглэе. Бид энэ үр дүнгээр маш “өндөр оноотой” явж байна. Энэ оноог хамгаалж, олон өдөр хоногуудад барьж байж та бид эрүүл бүсрүү шилжин амгалан сайхан цагийг бүтээх болно.

-Өнөөдрийн нөхцөл байдал иргэн хүний хувийн үүрэг хариуцлага, зөв дадлаас ихээхэн хамаарах нь тодорхой байна. Тиймээс манай иргэд эрүүл аюулгүй, энх сайхан цагийн төлөө илүү их хичээж, халдвар хамгааллын дэглэм журмаа ягштал барьж Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөн иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулъя.

-Вирусын эрсдэл хаана ч байж магадгүй хэмээн сэрэмжлэн, ар гэр, аж ахуйн нэгж байгууллага, байгаа орчиндоо ахуйн ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмолжуулан, үйлчилгээний газраар хүн хоорондын зайгаа барьж, маскаа 2 цаг тутамд сольж зүүн үйлчлүүлж, иргэний үүргээ чанад биелүүлэхийг нийт иргэддээ анхааруулъя.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлүүлж байгаа 7 өвчтөнийн биеийн байдал  хөнгөн байна.

-Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын 493 хүний сорьц  авч  өссөн дүнгээр 29112 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамрууллаа.

-Аймгийн хэмжээнд  ажиглалтын 4, тусгаарлах 1 байранд 53 иргэн хяналтад байна.

-Алтанбулаг хилийн боомтоор орох чиглэлд 4 орны 32 жолооч /Беларусь-14, Польш-1, Турк-3, ОХУ-14/, 31 ачааны автомашин, гарах чиглэлд 4 орны 32 жолооч, 31 ачааны автомашиныг тус тус шалган нэвтрүүллээ.

-“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 12 галт тэргийг шалган нэвтрүүллээ.

-Аймгийн хэмжээнд 90 цэг байршилд 12390м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ. Ариутгалын ажил тогтмол явагдана.

-Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутаг руу 155 тээврийн хэрэгслээр 245 иргэн, орох чиглэлд 85 тээврийн хэрэгсэлтэй 172 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүллээ.

-Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил Хушаат суманд ажиллаж, сумын Онцгой коммист 5000 ширхэг маскыг дэмжлэг болгон өглөө.

-Хүнсний, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг татан авах ажлыг халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд баримтлан зохион байгуулалттайгаар явуулж байна.    

-Халдварын эрсдлээс өөрийгөө болон өрөөл бусдыгаа, хайртай бүхнээ хамгаалах хамгийн гол хүч бол ИРГЭД ТА БҮХНИЙ дэглэм журмаа мөрдөх үйл явц юм шүү.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС