АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХУШААТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Хушаат суманд ажиллаж байна. Аймгийн дарга сумдынхаа өвөлжилт, цаг үеийн ажил байдалтай газар дээр нь танилцаж яваа. Хушаат суманд сумын Онцгой комиссыг хуралдуулж, аймгийн Онцгой комиссын шийдвэрүүдийг танилцуулан нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
Энэ үеэрээ Хушаат суманд халдварын тохиолдол бүртгэдээгүй гэж тайвширч болохгүй гэдгийг онцгойлон сануулж, бэлтгэл бэлэн байдлаа ханган хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа.
Халдвар хамгааллын дэглэмийг дээд түвшинд сахиж мөрдөн, ард иргэддээ зөвлөмж зөвлөгөөг тогтмол өгч ажиллахыг чиглэл болголоо.
Мөн сум хоорондын хөдөлгөөнд онцгой хянамгай байж, зөвшөөрөгдөөгүй замаар иргэд явах эрсдлийг тооцож, сумын Онцгой комисс, ард иргэд хэн хэн нь өндөр хариуцлагатай байхыг санууллаа.
Сумын Онцгой комиссын үйл ажиллагаанд 5000 ширхэг маскыг дэмжлэг болгон өглөө.
Тус суманд баригдаж байгаа Эрүүл мэндийн төвийн барилгын ажил нилээд удаашралтай байгаа тул гүйцэтгэгч компаний удирдлагуудтай уулзаж ажлыг шуурхайлахыг, сумын зүгээс хяналт, чанарт онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.