АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЖАВХЛАНТ СУМАНД АЖИЛЛАЛАА
Сэлэнгэ аймгийн Засаг дарга бѳгѳѳд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил Жавхлант суманд ажиллахдаа сумын өвөлжилтийн мэдээллийг сонсож, цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, сумын Онцгой комиссын гишүүдэд цаашид анхаарч ажиллах заавар зөвлөмжийг өглөө.
- Халдвар хамгааллын дэглэмийг дээд түвшинд сахиж мөрдөн, ард иргэддээ зөвлөмж зөвлөгөөг тогтмол өгч ажиллах.
- Сум хоорондын хөдөлгөөнд онцгой хянамгай байж, зөвшөөрөгдөөгүй замаар иргэд явах эрсдэлийг тооцож, сумын Онцгой комисс, ард иргэд хэн хэн нь өндөр хариуцлагатай байхыг тодотгон анхаарууллаа.
Мөн сумын Онцгой комиссын үйл ажиллагаанд 5000 ширхэг маск, 50 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өглөө.