МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэндээ Монгол Улсад анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан бахархалт өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарласан тунхагласан.

Шинэ Үндсэн хуулиараа Монголчууд бид Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон билээ.

Тиймээс энэ өдрийг Монголоор овоглодог, Монголоороо омогшдог иргэн бүхэн дээдлэн хүндэлж, бахархан тэмдэглэж байх учиртай.

Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан оршиг ээ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ