ХАРИУЦЛАГАА ӨНДӨРЖҮҮЛЖ, ҮР ДҮНГЭЭ БАТАЛГААЖУУЛЪЯ

-Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид хийгдсэн 113 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа.

-Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан 217 тохиолдол бүрэн эдгэрч хяналтаас гараад байна.

-“Ковид-19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд Сүхбаатар суманд 19746, бусад сумдад 28780, нийт 48526 иргэн хамрагдаад байна. 

-Аймгийн хэмжээнд ажиглалтын 1 байранд 6 иргэн хяналтад байна.

-Аймгийн хэмжээнд шинжилгээ авах 12 баг ажиллаж, түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 118, PCR шинжилгээнд 184 иргэнийг хамруулсан.

-Улаанбаатар хот бусад аймаг орон нутагруу 334 тээврийн хэрэгслээр 518 иргэн, орох чиглэлд 109 тээврийн хэрэгсэлтэй 215 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүллээ.  

-Улаанбаатар хотоос тус аймгийн харьяат иргэдийг татан авах ажлыг зохион байгуулж,101 зорчигчийг хүлээн авлаа. 

-Сэлэнгэ аймагт Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас ирсэн 379 өрхийн 967 иргэн гэрийн ажиглалтад байна.

-“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 6 галт тэрэгний 259 вагоныг шалган нэвтрүүллээ.

-Аймгийн хэмжээнд 93 цэг байршлын 34777м2 талбайд урьдчилан сэргийлэх, 5 цэг байршлын 1820м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ.

-Энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлыг аймгийн Онцгой комисс зохион байгуулан ажиллаж байна.

Улаанбаатар хотоос ирэх иргэд:

1. PCR шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй гэдгийг анхаарна уу. Иймд PCR шинжилгээний хариу хүчинтэй эсэхээ шалгах, хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд дахин PCR шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

2. Бага насны хүүхэдтэй зорчих бол хүүхдээ ч мөн бүртгэлд хамруулна. УОК-ын зөвлөмжийн дагуу 12-оос доош насны хүүхэд эцэг эхтэйгээ хамт яваа тохиолдолд PCR шинжилгээ өгөгүй, бусад бүх тохиолдолд заавал PCR шинжилгээ өгсөн, хариу нь хүчинтэй байх ёстойг анхаарна уу.

-Өндөр эрсдэлтэй бүсээс ирж байгаа иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, харъяа орон нутагт нэвтэрсэн өдрөөс эхлэн 14 хоног гэрийн тусгаарлалтын дэглэмийг чанд баримтлахыг анхааруулж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС