ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ЯГШТАЛ БАРИМТАЛ, СОНОР СЭРЭМЖЭЭ ӨНДӨРЖҮҮЛЬЕ

-Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид хийгдсэн 142 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа.

-Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан 217 тохиолдол эдгэрч, гэрийн ажиглалтад 7, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 210 иргэн байна.

-Аймгийн хэмжээнд шинжилгээ авах 7 баг ажиллаж, түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 117, PCR шинжилгээнд 129 иргэнийг хамрууллаа.

-Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын 129 хүний сорьц авч, өссөн дүнгээр 32509 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамрууллаа.

-Аймгийн хэмжээнд ажиглалтын 2 байранд 14 иргэн хяналтад байна.               

-Улаанбаатар хот бусад аймаг орон нутагруу 97 тээврийн хэрэгслээр 242 иргэн, орох чиглэлд 78 тээврийн хэрэгсэлтэй 195 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүллээ. 

-“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 10 галт тэрэгний 507 вагоныг шалган нэвтрүүллээ.

-Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж, гэрийн ажиглалтад шилжсэн иргэдийн гар утсанд зорчих хөдөлгөөнийг цахимаар хянах “Tracker”” системийг суулган хяналт тавин ажиллаж байна.

-Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас ирсэн 144 өрхийн 296 иргэн гэрийн ажиглалтад байна.

-Аймгийн хэмжээнд автозамын шалган нэвтрүүлэх болон хэв журам сахиулах хяналтын цэгүүдэд байршилд цагдаа, онцгой байдал, бусад салбарын нийт 158 албан хаагч, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

-Нийслэл Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлууд ойрын болон хоёрдогч хавьтлуудаас илэрч, хавьтал болсон хүмүүс олдохгүй, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарсаар байна. -Эрсдэлтэй бүсээс орон нутагтаа ирсэн иргэд гэрийн ажиглалтын дэглэмээ чанад баримтлан өөрийгөө болоод өрөөл бусдыг болзошгүй эрсдлээс хамгаалахыг онцгойлон анхааруулж байна.

-Нийт иргэд онцын шаардлагагүй бол гадуур бага явж аль болох хөдөлгөөнд бага оролцоно уу.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС