НИЙТ ИРГЭДДЭЭ УРИАЛАХ НЬ
Аюулт вирусын эрсдлийг даван туулж яваа Сэлэнгэчүүддээ талархал илэрхийлье.
Та бид тайвшрах болоогүй. Аюулын үүд хаагдаагүй учир анхаарал болгоомжоо сулруулалгүй илүү ихээр хичээцгээе. Үйлчлүүлж байгаа байгууллага, уулзаж байгаа хүн, хүрч байгаа бүхэндээ халдвар хамгааллын дэглэмээ чанд баримталж энх сайхан цагийг хамтдаа бүтээн баталгаажуулцгаая.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Ш.ОРГИЛ