ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД БАЙСАН 149 ИРГЭНИЙ “ПСР ШИНЖИЛГЭЭ”-НИЙ ХАРИУ БҮГД "СӨРӨГ" ГАРЛАА

Сар шинийн өмнөхөн Улаанбаатар хотоос Сүхбаатар сумын найман багт 162 иргэн ирж 14 хоног гэрийн тусгаарлалтад ороод байсан. Тэгвэл эдгээр 162 иргэний 149-өөс нь 2-р сарын 17-нд "ПСР-Шинжилгээ" авахад хариу бүгд "СӨРӨГ" гарсан байна.

14 хоног гэрийн тусгаарлалтаа чанд сахин мөрдөж байгаа ард иргэддээ талархал илэрхийлье.

Сэлэнгэчүүд бид “ЭРҮҮЛ, ХАЛДВАРГҮЙ НОГООН БҮС НУТГАА ЭВИЙН ХҮЧ, ХАМТЫН ЗҮТГЭЛЭЭР ХАМГААЛНА, ХАДГАЛНА”.