ШААМАР-6”-ГИЙН ПОСТООР ХУВИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР УЛААНБААТАР ХОТООС НИЙТ 10 ИРГЭН НЭВТЭРСЭН БАЙНА

2021.02.17-ны өдөр 10:00-22:00 цаг хүртэл  Шаамар-6”-гийн постоор хувийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос нийт 10 иргэн нэвтэрсэн байна.

Үүнээс: Сүхбаатар суманд-6, Алтанбулаг суманд-1, Цагааннуур суманд-2, Зүүнбүрэн суманд-1 иргэн тус тус зорчиж "Түргэвчилсэн оношлуур"-аар шинжилгээ авахад хариу бүгд "СӨРӨГ" гарсан гэж "ШААМАР-6"-гийн постонд үүрэг гүйцэтгэж байгаа Зүүнбүрэн сумын ЭМТ-ийн сувилагч Д.Мөнхцэцэг мэдээлэл өглөө.

Орон нутагт нэвтэрсэн иргэд 14 хоног хөл хорионы дэглэмээ чанд мөрдөхийг ОНЦГОЙЛОН анхааруулья!!!

 “ЭРҮҮЛ, ХАЛДВАРГҮЙ БҮС НУТГАА ЭВИЙН ХҮЧ, ХАМТЫН ЗҮТГЭЛЭЭР ХАМГААЛЦГААЯ”