“КОВИД-19”-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ХЭРХЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улс нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах ажлыг тун удахгүй эхлүүлэхээр бэлтгэж байгаа. Энэхүү ажлын хүрээнд 2-р сарын 17-нд ХӨСҮТ-өөс аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, удирдлагууд болон дархлаажуулалт хариуцсан эмч мэргэжилтнүүд,  аймгуудын Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, вакцинатор, нийгмийн ажилтнуудад цахим сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд манай аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтнүүд болон Алтанбулаг, Жавхлант, Дулаанхаан зэрэг сум, тосгоны ЭМТ-ийн дарга, вакцинаторууд хамрагдлаа.

Энэ удаагийн цахим сургалтаар “Ковид-19”-ийн эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө, удирдлага эрх зүйгээр хэрхэн хангах тухай мөн вакцинд хамрагдах зорилтот бүлгийн судалгааг хэрхэн гаргах, вакцинжуулалтын цэгийн бэлэн байдал, дархлаажуулалтын цахим бүртгэлийн бэлэн байдал зэрэг 7 чиглэлээр мэдлэг олголоо.

.