СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ УЛСДАА ТЭРГҮҮЛЛЭЭ

Мал эмнэлгийн ерөнхий газар салбарынхаа ажлыг дүгнэж “2020 ОНЫ АВАРГА” шилдгүүдээ шалгаруулсан байна. Өнөөдөр Монгол улс цар тахлын хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаа бол цар тахлын аюулыг таслан зогсооход Мал эмнэлгийн салбар нэгжүүдийн үүрэг оролцоо их бий. Энэ үүргийнхээ дагуу Сэлэнгэ аймгийн МЭГ-ыг идэвхитэй сайн ажиллаж чадсан гэж дүгнэсэн байна.

Сэлэнгэ аймаг 2020 онд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, лабораторийн шуурхай бэлэн байдал, Мал эмнэлгийн нэгдсэн систем нэвтрүүлэх, халдварт өвчингүй тайван байдлаа хадгалах, тандан судлах зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгуулж ажилласан амжилтаар ийнхүү МОНГОЛ УЛСАД тэргүүллээ.

Мөн Сэлэнгэ аймаг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх, мал эмнэлгийн салбарт хоёр талын харилцааг өргөтгөх, мал, амьтны гоц халдварт, халдварт өвчингүй, мал эмнэлгийн болон ариун цэврийн тайван таатай байдлыг хангах, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт, импортыг дэмжиж хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлж чадсан тул “ОНЫ АВАРГА МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР”-аар Сэлэнгэ аймгийн МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР шалгарлаа.