АЙМГИЙН ТӨВД БАЙГАА САЛБАРЫН АВАРГУУД ШАГНАЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил ажил үйлсийнхээ амжилтаар шилдгээр тодорсон 2020 оны салбарын аваргуудын аймгийн төв Сүхбаатар суманд байгаа хүмүүст шагналыг нь гардуулан өглөө. Үүнд:
Аймгийн “Тэргүүний хамт олон”-оор шалгарсан:
-Н.Эрдэнэбат даргатай аймгийн “Зооноз өвчин судлалын төв”
-Ю.Ариунболд даргатай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба
Боловсролын салбарын аварга ажилтан:
Сүхбаатар сумын ЕБ-ийн 2-р сургуулийн бага ангийн багш Ц.Сэлэнгэ
Эрүүл мэндийн салбарын аварга ажилтан:
1.Аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга П.Сэлэнгэ
2.Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгаа, яаралтай тусламж, мэдээгүйжүүлэлтийн сувилагч Н.Дашмаа
Биеийн тамир, спортын салбарын аварга ажилтан:
Аймгийн БТСГ-ын чөлөөт бөхийн дасгалжуулагч Г.Амархүү
Хууль хяналтын салбарын аварга ажилтан:
-Аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Эрдэнэбаатар
Аймгийн Онцгой байдлын газрын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн А.Бат-Эрдэнэ
Худалдаа үйлчилгээний салбарын аварга ажилтан:
Сүхбаатар сумын “Монголжин” зоогийн газрын менежер Д.Соёлмаа
Дэд бүтцийн салбарын аварга ажилтан:
-“Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ийн зуухны гагнуурчин Д.Энхбаясгалан
“Тэргүүний сурагч”:
Сурлагаар Сүхбаатар сумын 4 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Б.Амина нар шагналаа хүлээн авлаа.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас бусад аваргуудын шагналыг бүгдэд нь зэрэг хүлээлгэн өгөх боломж энэ удаа бүрдсэнгүй.
Сэлэнгэ аймгийн хөдөлмөрийн аваргаар тодорсон нийт хүмүүстээ халуун талархал илэрхийлье.