СҮХБААТАР, АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙГ ШИНЖИЛГЭЭГҮЙ НЭВТРҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил Дархан-Уул аймгийн Онцгой комисстой зөвшилцсөний үндсэн дээр Сүхбаатар, Алтанбулаг сумын иргэдийг шинжилгээгүй нэвтрүүлэхээр боллоо. Иймээс манай аймгийн 17 сумын иргэд Дархан-Уул аймагруу зорчихдоо:
- 02-р сарын 10-ны өдрийг дуустал 1 иргэн нэг л удаа зорчих эрхтэйг
- 00:00-08:00 цагийн хооронд зоpчихгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцоно уу.