АЖИЛ ХЭРГИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан аймгийн Онцгой комиссын гишүүд Дархан-Уул аймгийн Онцгой комиссын төлөөлөлтэй ажил хэргийн хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтын хүрээнд хоёр аймгийн иргэдийн зорчих хөдөлгөөний асуудал дээр:
1.Аймгуудын Онцгой комисс нэгдсэн ойлголтод хүрлээ.
2. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдын иргэд түргэвчилсэн оношлуулаар, бусад 15 сум, Дархан-Уул аймгийн 4 сум хооронд хоёр талаас зорчих иргэд асуумжаар, тээврийн хэрэгсэл сумын Онцгой комиссын нэвтрэх зөвшөөрлөөр нэвтрэхээр тохиролцлоо. Сүхбаатар, Алтанбулаг сумын иргэд аймгаас гарахдаа шинжилгээгээ өгөөд Дархан явах юм.
Мөн хоёр талын мэдээллийг харилцан шуурхай солилцож байхаар болсон бол Сэлэнгэ аймгийн иргэд аймагтаа авч чадахгүй байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээг Дархан-Уул аймгаас авах зэрэг асуудлууд дээр тохиролцоод байна.
Төлөөллүүд Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвийн бүртгэлийн үйл явцтай газар дээр нь танилцлаа.
Цаашид хоёр аймаг хяналт шалгалтын цэгүүд болон халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх асуудлууд дээр харилцан хамтарч ажиллахаар ярилцлаа.
Өнөөдрийн уулзалтын хүрээнд иргэдийн зорчих хөдөлгөөн 02-р сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Дашрамд дуулгахад Дархан-Уул аймаг зөвхөн иргэдийн зорчих хөдөлгөөнийг 00-08 цагийн хооронд авдаггүйг манай иргэд мэдэж байх хэрэгтэй.