АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР 2020 ОНЫ АЙМГИЙН АВАРГУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.Энэ удаагийн хурлаар:
-Сэлэнгэ аймгийн 2020 оны салбарын аваргуудад ирсэн материал,
-“Ковид-19” цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа байгууллагуудыг урамшуулах асуудлуудыг хэлэлцлээ.
“Аймгийн аварга малчин”-аар 19, “Аймгийн аварга фермер” –ээр 5, “Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор 4, “Аймгийн аварга тариаланч”-аар 6, “Аймгийн аварга ногоочин” –оор 9, Аймгийн “Тэргүүний хамт олон”-оор 2 байгууллага, “Салбарын аварга”-аар 14 хүнийг тодруулахаар шийдвэрлээд байна.