“КОВИД-19” ЦАР ТАХЛЫН ҮЕД АЮУЛГҮЙ АЖИЛЛАХ ЕРӨНХИЙ ЗААВАРЧИЛГАА MNS ISO/PAS 45005:2021” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс хамтран “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент “Ковид-19” цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа MNS ISO/PAS 45005:2021” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Стандарт хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын мэргэжилтэн Я.Энхжаргал зааж, аймгийн ЗДТГ, харьяа агентлагууд, сумдын ЗДТГ-ын албан хаагчид хамрагдлаа.
Ийнхүү Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчид шинэ стандартын сургалтыг цахимаар авч мэдлэг мэдээллээ нэмэгдүүллээ.