СЭЛЭНГЭ АЙМАГТ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ
Голомттой бүс болох Улаанбаатар хотоос Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг "Болд төмөр Ерөө гол" компаний ээлж хүлээлцэх ажилчдаас 1 хүнд халдвар илэрснийг аймгийн Нэгдсэн вируслогийн лабораторид баталгаажуулж, хамт явсан хүмүүсийн хамт тусгаарлалтад авч, тухайн иргэнийг ХӨСҮТ-рүү шилжүүллээ. Аймгийн Онцгой комиссын шуурхай бүрэлдэхүүн голомтын хариу арга хэмжээг авч газар дээр нь ажиллаж байна. Тус батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдлээ.