ТҮҮХИЙН ХУУДАСНАА-02

Дүн мэдээний талаар илтгэлд тайлбарлаж хавсаргах нь:

1. Манай аймагт саналаа хураалгахаар нэрсийн данснаа бичүүлсэн бүх хүмүүс 13570, үүнээс бусад аймгаас ирж манай аймагт бичүүлээд үсгээ зурсан хүмүүс 1939 болно. Үүнийг хасаад жинхэнэ санал хураахад оролцвол зохих манай аймгийн бүх хүмүүс нь 11571 болжээ.

2. Манай аймагт оролцсон бүх хүмүүс 11974 болно. Мөн тусгаар тогтнолоо баталсан нь 11974 болой.

Татгалзсан хүн нэг ч үгүй.

3. Үсэг зурж чадаагүй бүх хүмүүс 1533 байх боловч нэг хүн хоёр газар бичүүлээд нэг удаа үсэг зурсаныг бүх овог нэрээр нарийн сайнаар шалгахад 1055 хүн давхар бичигдэж үсгээ зурсан байна. Үүнийг бүх үсэг зураагүй /1533/ хүнээс хасахад 478 хүн үсгээ зураагүй байна. Энэ нь бусад аймаг сумуудад яваа учраас /254/, өөрийн аймаг дотор боловч чухам аль сум багт үсгээ зурсан нь олдохгүй байгаа 224 болж байна.                         

/Сэлэнгэ аймгийн Төрийн архив Хөмрөг-2 Данс-2 ХН-229/