УЛААНБААТАР ХОТООС ИРЖ БУЙ ИРГЭН БҮР “ШААМАР-6”-гийн ПОСТ ДЭЭР ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРААР ШИНЖИЛГЭЭ ӨГЧ НЭВТЭРНЭ

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг даргын шийдвэрээр 2-р сарын 04-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотоос ирж буй иргэн бүр “ШААМАР-6”-гийн пост дээр “ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР”-аар шинжилгээ өгч нэвтрэхээр боллоо.

Шинжилгээний багийг аймгийн Эрүүл мэндийн газраас томилон ажиллуулна.

Халдварын эрсдэл өндөртэй бүсээс ирж буй иргэд шинжилгээ “СӨРӨГ” гарсан хэмээн тайвширч болохгүй. Тусгаарлалтын дэглэмээ чанд мөрдөж иргэний үүргээ хариуцлагатай биелүүлэхийг аймгийн Онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна!!!