БАЯНГОЛЫН УУРХАЙН 180 АЖИЛТНААС АВСАН "ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР"-ЫН ХАРИУ БҮГД "СӨРӨГ" ГАРЛАА

1-р сарын 31-ний өдөр тус "БАЯНГОЛ"-ын уурхайд Улаанбаатар хотоос ээлж солигдож ажиллахаар нийт 6 автобусаар 202 иргэн замын дундаас 27 иргэн нэмэгдэж нийт 229 иргэн ирсэн. Эдгээрээс 49 нь иргэн “Д”-тэй ойрын хавьтал болсон бол бусад 180 иргэнийг ажиглалтад тусгаарласан. Тэгвэл өнөөдөр бусад 5 автобусаар ирсэн 180 иргэнээс "ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР"-аар шинжилгээ авахад хариу бүгд "СӨРӨГ" гарлаа гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн Аж ахуйн албаны Б.Эрдэнэчимэг даргаар ахлуулсан явуулын багаас мэдээллээ.