“ШААМАР-6”-ГИЙН ПОСТООР НЭВТЭРСЭН ИРГЭДИЙН ШИНЖИЛГЭЭ БҮГД СӨРӨГ ГАРЛАА
2021.02.07-ны өдрийн 10:00-22:00 цагийн байдлаар...
Өнөөдөр өглөөний 10:00-22:00 цагийн хооронд Шаамар-6”-гийн постоор Улаанбаатраас Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг чиглэлд хувийн тээврийн хэрэгслээр 42 иргэн, нийтийн тээврийн том автобусаар 32, нийт 74 иргэн нэвтэрсэн байна. Эдгээр иргэдээс 46 нь “Шаамар-6”-гийн постонд, үлдсэн иргэд нь аймгийн Биеийн Тамир Спортын Ордонд "ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР"-аар тус тус шинжилгээ өгчээ. Шинжилгээний хариу бүгд “СӨРӨГ” гарлаа.