“ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР”-ын хариу бүгд “СӨРӨГ” гарлаа
Хоёрдугаар сарын 7-ны 22:00 цагаас өнөөдөр өглөөний 10:00 цаг хүртэл “Шаамар-6”-гийн постоор Улаанбаатраас Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг чиглэлд нийт 64 иргэн нэвтэрч “ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР”-аар шинжилгээ авсан байна.
Эдгээр иргэдийн 48 нь Алтанбулаг чиглэлд ирсэн ачаа тээврийн “Тийр” машины жолооч, инженер техникийн ажилчид байсан бол бусад 16 иргэн нь Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Сүхбаатар сумдад хүрэлцэн иржээ.
“ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР”-ын хариу бүгд “СӨРӨГ” гарсан байна.