ПОСТООР НЭВТЭРСЭН 62 ИРГЭНИЙ ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭ БҮГД СӨРӨГ ГАРЛАА
2021.02.08-ны өдөр 10:00-22:00 цаг хүртэл ...
Өнөөдөр өглөөний 10:00-22:00 цагийн хооронд Шаамар-6”-гийн постоор УБ-аас нийт 62 иргэн нэвтэрсэн байна.
Үүнээс: Сүхбаатар-20, Алтанбулаг-8, Түшиг-6, Цагааннуур-8, Зүүнбүрэн-5, Шаамар суманд-15 хүн тус тус ирж "Түргэвчилсэн оношлуур"-аар шинжилгээ авахад хариу бүгд "СӨРӨГ" гарлаа гэж аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн С.Азжаргал, Түшиг сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Гантүшиг нар мэдээллээ.
Энэ өдөр тус постоор УБ-СБ чиглэлд нийтийн тээврээр 58 иргэн ирж аймгийн Биеийн Тамир Спортын Ордонд "ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР"-аар тус тус шинжилгээ өгчээ.