24 иргэн нэвтэрч “ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР”-аар шинжилгээ авлаа
Хоёрдугаар сарын 8-ны 22:00 цагаас өнөөдөр өглөөний 10:00 цаг хүртэл “Шаамар-6”-гийн постоор Улаанбаатраас Сүхбаатар-10, Алтанбулаг-3, ОХУ-1, Шаамар-2, Цагааннуур-6, Түшиг-2 нийт 24 иргэн нэвтэрч “ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР”-аар шинжилгээ авсан байна.
“ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР”-ын хариу бүгд “СӨРӨГ” гарсан тухай мэдээллийг "ШААМАР-6"-гийн постод томилогдон ажиллаж буй аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн С.Азжаргал, Түшиг сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Гантүшиг нараас авлаа.
Мөн аймгийн төв Сүхбаатар суманд "ПСР-Шинжилгээ" авч байгаа бол орон нутгийн шалган нэвтрүүлэх постуудад "Түргэвчилсэн оношлуур"-аар иргэдээс шинжилгээ авч үйлчилж байгаа.
Улаанбаатар хотод цар тахлын өндөр эрсдэлтэй голомтууд үүссэн тул тухайн бүс нутгаас ирж буй ард иргэд гэрийн тусгаарлалтаа 14 хоног чанд мөрдөхийг онцгойлон анхааруулж байна.
Сэлэнгэчүүд бид “Эрүүл, Халдваргүй бүс нутгаа Эвийн хүч, Хамтын зүтгэлээр хамгаална”.