ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ"-ЫГ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС-ООС ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА
2021.02.09-ний өдөр 10:00-22:00 цаг хүртэл ...
Энэ өдрийн 10:00-22:00 цагийн хооронд Шаамар-6”-гийн постоор хувийн тээврийн хэрэгслээр УБ хотоос нийт 51 иргэн нэвтэрсэн байна.
Үүнээс: Сүхбаатар-22, Алтанбулаг-3, Түшиг-1, Цагааннуур-14, Зүүнбүрэн-3, Шаамар суманд-8 тус тус ирж "Түргэвчилсэн оношлуур"-аар шинжилгээ авахад хариу бүгд "СӨРӨГ" гарч орон нутаг руугаа нэвтэрсэн.
Эдгээр 51 иргэний 5 нь УБ-СБ чиглэлд нийтийн тээврийн автобусаар зорчсон иргэд байсан. Учир нь: Дээрх нийтийн тээврийн автобусаар ирсэн “НЭГ ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНД КОВИДЫН ХАЛДВАР ИЛЭРСЭН” тул тэдгээр иргэдийг орон нутаг руу нэвтрэх замд нь холбогдож тухайн нутаг дэвсгэрийн Эрүүл мэндийн төвд, мөн ойрхон газарт очсон зарим иргэдийг гэрт нь тус тус тусгаарласан гэж “ШААМАР-6”-гийн постод ажиллаж буй тандалт шинжилгээний багаас мэдээлэл өглөө.
УБ-СБ чиглэлд ирэх нийтийн тээврийн хоёр автобусаар 20+37=57 иргэн ирсэн бол ковидын халдвар илэрсэн сүүлчийн автобус УБ хотоос 37 хүнтэй гарч улмаар зам дагуух постуудад 15 зорчигч нь буусан байна.
Нэг хүний хариуцлагагүй үйлдэл бүх нийтийн эрх ашгийг хөндөж байгаа тул "ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ"-ыг Сэлэнгэ аймгийн ОНЦГОЙ КОМИСС-оос өдөр бүр ОНЦГОЙЛОН анхааруулж байна.