СЭЛЭНГЭ АЙМАГТ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ
Хоёрдугаар сарын 9-ний 22:00 цагаас өнөө өглөөний 10:00 цаг хүртэл “Шаамар-6”-гийн постоор 40 иргэн нэвтэрсэн. Үүнээс Сүхбаатарт-23, Алтанбулагт-7, Шаамар-5, Зүүнбүрэнд-3, Цагааннуурт-2 тус тус ирж “ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР”-аар шинжилгээ авахад хариу бүгд “СӨРӨГ” гарсан тухай мэдээллийг "ШААМАР-6"-гийн постод томилогдон ажиллаж байгаа аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн С.Азжаргал, Түшиг сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Гантүшиг нар өглөө.