САР ШИНИЙН ӨДРҮҮДЭД ХАМТДАА ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ!!!
Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Хоёрдугаар сарын 10-ны 22:00 цагаас өнөө өглөөний 10:00 цаг хүртэл “Шаамар-6”-гийн постоор 35 иргэн нэвтэрсэн байна. Үүнээс Сүхбаатарт-20, Алтанбулагт-9, Шаамар-0, Зүүнбүрэнд-0, Цагааннуурт-0, Түшиг-6 тус тус ирж “ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР”-аар шинжилгээ авахад хариу бүгд “СӨРӨГ” гарсан тухай мэдээллийг "ШААМАР-6"-гийн постод томилогдон ажилласан аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн С.Азжаргал, Түшиг сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Гантүшиг нар өглөө.
"Ковид-19" цар тахлын эрсдэлийг таслан зогсоохын тулд "17 ДУГААР ЖАРНЫ ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛ"-ийн сар шиний баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан учир нийт иргэдээ төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж гэр гэртээ, "ЦАХИМААР ШИНЭЛЭХ"-ийг уриалж байна.
Халдварын эрсдэлтэй бүс нутаг буюу Улаанбаатар хотоос аймгийн төв болон орон нутагт ирсэн ард, иргэд гэрийн тусгаарлалтаа 14 хоног чанд мөрдөхийг онцгойлон анхааруулья.
Нэг хүний хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж бүх нийтийн эрх ашиг хөндөгдөх учиргүй... Сэлэнгэчүүд бид “Эрүүл, Халдваргүй бүс нутгаа Эвийн хүч, Хамтын зүтгэлээр хамгаална, хадгална”.