“ШААМАР-6”-ГИЙН ПОСТООР 37 ИРГЭН НЭВТЭРСЭН БАЙНА
Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Хоёрдугаар сарын 11-ний 22:00 цагаас өнөөдөр өглөөний 10:00 цаг хүртэл “Шаамар-6”-гийн постоор 37 иргэн нэвтэрсэн байна. Үүнээс Түшиг суманд 3 иргэн ирсэн бол Алтанбулаг сум руу-34 иргэн ирснээс 33 нь "ТИЙР" машины жолооч, 1 нь автобусны жолооч байсан. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд “СӨРӨГ” гарсан тухай мэдээллийг "ШААМАР-6"-гийн постод томилогдон ажилласан аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн А.Пүрэвбат, Зүүнбүрэн сумын ЭМТ-ийн дарга Дүн бүртгэгч Л.Батцог нар өглөө.