“ШААМАР-6”-ГИЙН ПОСТООР СҮХБААТАР СУМАНД 1 ИРГЭН НЭВТЭРЛЭЭ
Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Хоёрдугаар сарын 12-ны 22:00 цагаас өнөөдөр өглөөний 10:00 цаг хүртэл “Шаамар-6”-гийн постоор УБ хотоос Сүхбаатар суманд 1 иргэн ирсэн. Шинжилгээний хариу “СӨРӨГ” гарсан тухай мэдээллийг "ШААМАР-6"-гийн постод томилогдон ажиллаж байгаа аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн А.Пүрэвбат өглөө.
Бусад суманд зорчигч ирээгүй, иргэдийн хөдөлгөөн тайван байна.