“ШААМАР-6”-ГИЙН ПОСТООР УЛААНБААТАР ХОТООС ШААМАР СУМАНД БУЯНЫ АЖИЛД ОРОЛЦОХООР 7 ИРГЭН НЭВТЭРЛЭЭ
Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Хоёрдугаар сарын 13-ны 22:00 цагаас 2-р сарын 14-ний өглөөний 10:00 цаг хүртэл “Шаамар-6”-гийн постоор Улаанбаатар хотоос Шаамар суманд буяны ажилд оролцохоор 7 иргэн ирсэн байна. Шинжилгээний хариу “СӨРӨГ” гарсан тухай мэдээллийг "ШААМАР-6"-гийн постод томилогдон ажиллаж байгаа аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн А.Пүрэвбат өглөө.
Бусад суманд зорчигч ирээгүй, иргэдийн хөдөлгөөн тайван байна гэлээ.