“ШААМАР-6”-ГИЙН ПОСТООР 3 ЗОРЧИГЧ НЭВТЭРЛЭЭ
Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Хоёрдугаар сарын 14-ний 22:00 цагаас 2-р сарын 15-ны өглөөний 10:00 цаг хүртэл “Шаамар-6”-гийн постоор УБ хотоос 3 иргэн ирж шинжилгээ авахад хариу “СӨРӨГ” гарсан байна. Дээрх 3 иргэний 1 нь албан ажлаар буюу "ГАЗ" хүргэж ирээд буцсан бол 2 иргэн нь Сүхбаатар суманд ирсэн тухай мэдээллийг "ШААМАР-6"-гийн постод томилогдон ажиллаж байгаа Зүүнбүрэн сумын ЭМТ-ийн Сувилагч Д.Мөнхцэцэг өглөө.
Бусад сумдад зорчигч ирээгүй байна.