МЭНДЧИЛГЭЭ
Боловсролын салбарын удирдах ажилтнууд аа
 
Эрдэмтэн багш нар аа
 
Хүндэт эцэг эхчүүд ээ
 
Хайрт хүүхэд багачууд аа
 
Та бүхэндээ аймгийн удирдлагын багийн нэрийн өмнөөс болон хувиасаа эрдэм номын баярын мэндийг хүргэж, сурч боловсрох, судалж мэдэх, сурган хүмүүжүүлэх их үйлстээ улам их амжилт гаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
Монгол Улс байгалийн баялагаас илүүтэй монгол хүний эрдэм боловсрол, мэдлэгт тулгуурлан тогтвортой хөгжих нь ирээдүйн эрхэм зорилт билээ.
 
Тиймээс хүүхэд бүрийн өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих боломжийг бүрдүүлэн, сурах арга барилтай, бие даан сурах чадамжтай, шийдвэр гаргах чадвар бүхий эх оронч сэтгэлгээтэй, амьдрах арга ухаанд суралцсан монгол хүүхэд бэлтгэх гэсэн энэ хичээлийн жилд дэвшүүлээд байгаа Засгийн газрын бодлого шийдвэрийг бодит үр дүн, бахархах амжилт, ололт ихтэйгээр хэрэгжүүлэх зорилтыг хангахад боловсролын салбарынхан маань өнгөрсөн хугацаанд олсон амжилтаа улам бүр бататган, тэргүүлэх үүргийг гүйцэтгэж, манлайлан ажиллана гэдэгт бүрэн итгэж байна.
 
Та бүхэндээ бахархан дурсах нэгэн шинэ хичээлийн жилээ хүсэл тэмүүлэлтэй, амжилт ололттой, эрдэм номын арвин ургацтайгаар өнгөрүүлэхийг хүсэн ерөөе.
 
Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.БҮРЭНБАТ