“ЗУДЫН ГАМШГИЙГ БУУРУУЛАХ” ТӨСӨЛ, ТӨСӨЛД ХАМРАГДАХ ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АДРА ОУБ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн ОБГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Зудын гамшгийг бууруулах” төсөл, төсөлд хамрагдах иргэдэд мэдээлэл өгөх, талуудын хамтын ажиллагааг бэхүүлэхэд чиглэгдсэн цахим уулзалт зохион байгуулагдлаа.
Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэзмаа, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, аймгийн ОБГ-ын дарга Г.Галбадрах, Баянгол, Баруунбүрэн, Орхон, Сайхан сумдын ЗДТГ, төсөлд хамрагдаж байгаа иргэдийн төлөөлөл хамрагдлаа.