“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗӨВЛӨМЖ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА”-ЫГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО
Төрийн албаны зөвлөлөөс 7 хоног бүр төрийн албан хаагчдыг чадавхжуулах цахим сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ 7 хоногийн сургалт “Монгол Улсын төрийн албан дахь жендерийн тэгш байдлыг хангах зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэх гарын авлага”-ын танилцуулгаар зохион байгуулагдлаа.
Сургалтад аймгийн Төрийн албаны зөвлөлийн дарга гишүүд хамрагдлаа. Сургагч багшаар Канадын төрийн захиргааны институт ТББ-ын зөвлөх Риган Манчини ажиллав.