СЭЛЭНГЭ ХМЕЛИЙН ТАЛХ ҮЙЛДВЭРЛЭГЧ Д.БААТАР ГУАЙД СЭТГЭЛИЙН ДЭМ ҮЗҮҮЛЛЭЭ
Аймгийн Засаг дарга Ш.Оргил Сэлэнгэ нутгийн брэнд болсон “Сэлэнгэ хмелийн талх”-ыг үйлдвэрлэгч Д.Баатарыг хүлээн авч уулзан, халуун сэтгэлийн илэрхийлэл болгож 1.000.000 төгрөгийн мөнгөн тусламжийг сэтгэлийн дэм болгон хүлээлгэн өглөө.
Олон жил Сэлэнгэ нутгийн нэрийн хуудас болж яваа хмелийн талхыг үйлдвэрлэж, нутаг орондоо төдийгүй Монгол Улсын хэмжээнд танигдсан хөдөлмөрч бүтээлч хүн бол Д.Баатар гэдгийг Сэлэнгэчүүд хүлээн зөвшөөрнө.
Сар гаруйн өмнө бизнес эрхлэгчийн маань талхан цех галын аюулд өртөж хэцүүхэн эрсдэлтэй нүүр тулаад байгааг Сэлэнгэчүүд мэдэж байгаа.
Аймаг орон нутгийн зүгээс төсөл хөтөлбөрийн газруудтай холбон ямар боломж байна тэр бүхэнд гүүр болж дэм болохоо илэрхийллээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.