ТҮҮХИЙН ХУУДАСНАА-04

АЙМГИЙН ЗАХИРГАА БА НАМЫН ХОРООНООС ХӨДӨӨ СУМУУДАД ЗАХИРГААГ БАЙГУУЛАХ БА ЧАНАРЖУУЛАХ СУРТЛЫГ НЭВТРҮҮЛЭХЭЭР ЯВАХ НӨХДӨД ОЛГОХ ЗААВАР

Тус аймгийн дотор эсэргүү бослого нь .... сард үүсч улам өргөжсөөр ирсэн бөгөөд үүнийг дарж номхруулах асуудалд холбогдох аймгийн ..... дугаар их хуралдсанаас хойш сар өнгөрч энэ завсар харъяа аймгийн улс төр, олон нийтийн байдлыг засч бататгах явдал нь хангалттайгаар биелж чадаагүй ба ялангуяа харъяат нэр бүхий хойд зүгийн 16 суманд их төлөв эсэргүү бослогын этгээдүүдэд сүйтгэсэн ба эсэргүү бослого гаргасан сумуудад эдүгээ ард олны байдал, санал сэтгэл амгалангүй нэн ялангуяа гэр бүлээр сүйтгэсэн ба аж амьдралгаас салсан зэрэг явдлууд буйн дээр ард олны чухал хэрэглэгдэх эд бараа, цай тамхийн зэрэг зүйлүүд үгүй онц дутагдалтай учраас тус аймгийн хойд зүгийн олон сумууд их төлөвт захиргаагүй бөгөөд захиргаа буй нь ажилласан зүйл үгүй орон нутгийн олон ардуудын гачигдал дутагдлыг хянах баримт зэрэг зүйлүүд нь нэн үлэмж болж шинэ эргэлтийн ажил биелэн явагдаж чадаагүй учир шалтгаан хэмээн үзэх бөгөөд эдүгээ эсэргүү нарын гол хүчин нь дарагдан устаж бараг төлөв үгүй болж буй бөгөөд эл дээр дурьдсан байдлыг түргэнээ засаж орон нутгуудын олон ардуудын саналыг эргүүлэн татаж эсэргүү бослогын хор нөхцлийг баримттайгаар тайлбарлан өгч захиргаагүй сумуудыг захиргаажуулах ба орон нэрийн төдийг нь ажил дээр нь сайжруулах зэрэг зүйлүүдийг хийж орон нутгийн олон ард иргэний өргөн хурлыг хорин, дөчнөөр хийлгэж шинэ сонгуулийн дарга нарыг сонгож түүнээс уламжлан сумын захиргааны их хурлыг хийлгэж, ард олны сонгуулиар сумын захиргааг тогтоон өгч түүний ажил явдалд олгох зааврыг өгч гүйцэтгэх нь туйлын чухал цаг үес даруй мөн болсон хэмээн үзэх бөгөөд гүйцэтгэх зүйлүүдийг жагсааваас:

1. Эдүгээ захиргаа буй нэртэй сумуудад очиж тэдний ажлын байдлыг бүрнээ шинжлэн танилцаж захиргааг чанаржуулах зохих арга хэмжээг авахын гадна хэрвээ ард олон нь доорд хорин дөчин зэргээс эхлэн сумын захиргааны сонгуулийн хурлыг хийлгэхийг хүсэх аваас эрхбиш хүслийг баримтлан шинэчлэн явуулж гүйцэтгэвээс зохимой.

2. Бүр захиргаа үгүй сумуудад захиргааг олон ардын хурлаар нь мөн хорин, дөчний ба сумын их хурлуудыг хийлгэж, шинэ захиргаа зэргийг байгуулан гүйцэтгэвээс зохимой...    

МАН-ын хорооны хөмрөг Х №02, Д №01, ХН №02 хуу 5-6