АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС 3 ДУГААР САРЫН 11-НИЙ 06 ЦАГААС 14-НИЙ ӨДРИЙН 06.00 ЦАГ ХҮРТЭЛ УЛААНБААТАР ХОТ БОЛОН ӨВЧЛӨЛ БҮРТГЭГДСЭН АЙМГУУДААС ИРЭХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХЯЗГААРЛАЛАА
Улаанбаатар хотод коронавируст халдвар /COVID-19/-ын өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан, аймгуудруу өвчлөл тархах магадлал өндөр байгаа тул Аймгийн Онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолоор 3 дугаар сарын 11-ний өглөөний 06.00 цагаас 3 дугаар сарын 14-ний өдрийн 06 цаг хүртэл Улаанбаатар хот болон өвчлөл бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд түр хязгаарлахаар шийдвэрлэлээ.
Эрүүл бүс болон аймаг дотроо асуумж, зөвшөөрлөөр нэвтрэх бөгөөд гарах хөдөлгөөн нээлттэй байна.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг биелүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сахин мөрдөж, хайртай хүмүүсээ аюулт вирусээс хамгаалөн өндөр хариуцлагатай байхыг нийт иргэддээ анхааруулж байна.
ХАМТЫН ХҮЧЭЭР ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ.