ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ НӨӨЦӨД 80 ШАЛГУУЛАГЧ БҮРТГЭГДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Сэлэнгэ аймагт 3-р сарын 12, 13-ны өдрүүдэд явагдсан төрийн албан хаагчийн ерөнхий ерөнхий шалгалт ямар нэг гомдол санал зөрчилгүй амжилттай явагдаж өндөрлөлөө.
Хоёр өдөр 9 ээлжээр зохион байгуулсан шалгалтад нийт 328 иргэн бүртгүүлснээс 254 буюу 77.4 хувь нь хамрагдаж 80 шалгуулагч төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэх боломжтой боллоо.
Энэ удаагийн шалгалт цар тахлын үед УОК,ЭМЯ-ны зөвлөмж чиглэлийн хүрээнд аюулгүй байдлыг ханган халдвар хамгааллын дэглэмийг чанад барьж анх удаа шалгуулагчдыг хурууны хээгээр баталгаажуулан, бүрэн цахимжилтын хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.
Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар хамтран ажиллаж зохион байгууллаа.