ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЭХНИЙ ӨДӨР 41 ИРГЭН ТЭНЦЛЭЭ

Төрийн албаны ерөнхий шалгалтад 3 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгаас шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 185 иргэн оролцох хуваарьтайгаас 138 иргэн хамрагдаж, ирц 74,5 хувьтай байлаа. Нийт оролцсон 138 иргэнээс 41 иргэн тэнцлээ.