ХҮДЭР СУМЫН АЛСЛАГДСАН БАГИЙН МАЛЧИН ӨРХҮҮДЭД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРГЭЛЭЭ

Эрүүл мэндийн сайдын А/147 тоот тушаалын дагуу аймгийн Засаг дарга Ш.Оргилын шийдвэрээр 16 хүний бүрэлдэхүүнтэй явуулын хоёр, суурийн нэг баг Хүдэр сумын алслагдсан болон эмзэг бүлгийн малчин айл өрхүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ.

Явуулын баг нийт 210 гаруй км замыг туулж 40 гаруй малчин өрхийн 110 орчим иргэн, 30 гаруй хүүхэд, суурин баг 24 том хүн, 27 хүүхдэд үзлэг хийж, эмчилгээ хяналтын зөвлөгөөг өгч ажиллав.

Баг бүрэлдэхүүнтэй хамт аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Онцгой комиссын гишүүн Ж.Сайнцог аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн Онцгой комиссын гишүүн Ж.Од нар явж малчин айл өрхийн ахуй нөхцөл, хаваржилтын байдалтай газар дээр нь танилцллаа.