АНХААРУУЛГА!

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд коронавирус /Ковид-19/-ийн шинэ тохиолдол батлагдсан тул тухайн бүс нутгийн иргэд сум хооронд хөдөлгөөн хийхгүй, сум дотроо айлд зочлохгүй, олон нийтийн газраар явахгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

-Иргэд та бүхэн 1 удаа түргэвчилсэн шинжилгээ өгөөд тайвширч болохгүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Учир нь коронавируст халдвар нь далд үeдээ 10 хоногт ч таны биeд нуугдаж байх магадлалтайг анхаарна уу!

-Улс, аймаг, сумын Онцгой комиссын шийдвэрийг мөрдөж, иргэн бүр хариуцлагатай байна уу!

-Улаанбаатар болон бусад орон нутгаас ирсэн иргэдийн гэрийн хяналтыг чангатгаж, хариуцлагатай ажиллахыг нийт сумдын Онцгой комиссын дарга нарт үүрэг болгож байна.

-Сүүлийн 10 хоногт Түшиг сумруу зорчих хөдөлгөөн хийсэн иргэд сумынхаа Онцгой комисстой холбогдоно уу!

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС