Барилгын хийц үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4,8-р багийн нутаг дэвсгэрт байрлах барилгын хийцийн үйлдвэрлэл эрхлэгчдийн барилгын материалын үйлдвэрлэлтэй танилцах, бүтээгдэхүүний стандарттай эсэх, бүтээгдэхүүнээ сорилт шинжилгээнд хамруулсан эсэхийг тогтоох зорилгоор СХЗХ-ийн улсын шалгагч, баталгаажуулалтын шинжээч нар шалгалт явууллаа.

Шалгалтанд барилгын материалын 6 үйлдвэрлэл эрхлэгчдийн (хуванцар цонх, хаалганы 1, газо блокны 2, хөөсөн блокны 1, хөнгөн блокны 2) жижиг, дунд үйлдвэрлэл хамрагдлаа. Ажлын хэсгээс холбогдох стандарт, хэмжилзүйн талаар болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ байгууллагын стандарт боловсруулах талаар зөвлөгөө өгч ажиллалаа.