ДАРХАН-УУЛ АЙМАГТ СУРАЛЦАГЧ ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!

Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанаар:

-Дархан-Уул аймагт суралцаж байгаа Сэлэнгэ аймгийн харьяат ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаа татан авах үйл ажиллагааг сумын шуурхай штабуудтай хамтран маргааш буюу 3 дугаар сарын 27-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Иймд суралцагчдын ар гэрийнхэн харьяа сумынхаа шуурхай штабт бүртгэлээ хийлгэж хамтран ажиллана уу.

-Суралцагч хүүхдүүдийн эцэг эхчүүд Дархан-Уул аймгийн хяналтын цэгээс дотогш нэвтрэхгүйгээр хүүхдүүдээ хүлээн авна.

-Хүүхэд бүр харьяа сумынхаа хяналтын цэгт түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж нэвтэрнэ /үнэ төлбөргүй/

-Хүүхдүүд гэр бүлийн гишүүдийн хамт тусгаарлалтын дэглэмийг 7 хоног чанад мөрдөхийг АНХААРУУЛЖ байна.

-Хяналтыг сум багийн Засаг дарга нар өндөр түвшинд тавьж ажиллана.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС