ИРГЭДИЙН АНХААРАЛД

-2021-3-26-ны 06:00 цагаас хөдөлгөөн нээгдсэн хэдий ч голомтын бүс нутаг руу зорчих хөдөлгөөн хаалттай хэвээр байна.

-Өвчлөл бүртгэгдсэн буюу голомттой бүс нутаг руу хүндэтгэх 5 шалтгаанаас бусад тохиолдолд иргэдэд сумдын шуурхай штабууд нэвтрэх бичиг олгохгүй.

-Аймгийнхаа сум хооронд зорчих хөдөлгөөн нээлттэй. Асуумж, нэвтрэх бичгийг үндэслээд зорчино.

-Улсын хэмжээнд өвчлөл ихээр бүртгэгдэж нөхцөл байдал хүндэрч байгаа тул иргэд, аж ахуйн нэгжүүд дор бүрнээ хувийн ухамсарт үүргээ биелүүлж, голомттой бүс нутгаас аль болох зорчихгүй хариуцлагатай байхыг АНХААРУУЛЖ байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС