НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙ, ОРОН СУУЦНЫ ГАДНА ТАЛБАЙД ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ХИЙГДЛЭЭ
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Бүх нийтийн халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх тухай” А/15 дугаар захирамжийн хүрээнд аймгийн Онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 476 дугаар албан тоот гарсан. Дээрх шийдвэрүүдийн дагуу өнөөдөр Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны гадна талбайд халдваргүйжүүлэлтийн ажил хийгдлээ. Халдваргүйжүүлэлтийг ЗӨСТ, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газрын халдваргүйжүүлэлтийн баг гипохлорид кальцийн 0.2 хувийн уусмалаар хийв.
Мэргэжлийн хяналтын газраас халдваргүйжүүлэлтийн уусмалын концентрацыг газар дээр нь тодорхойлж халдваргүйжүүлэлтийн үйл явц, халдвар хамгааллын дэглэмд хөндлөнгийн хяналт тавьж ажиллалаа.