ЯГ ОДОО:
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Баруунбүрэн суманд үүсээд байгаа коронавирусын халдварын голомтыг хумих зорилгоор тус сумын иргэн бүрийг шинжилгээнд хамруулах ажил яг одоо эхэлж байна.
Ажлын хэсгийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил ахалж явна. Мэргэшил арга зүйгээр аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од ханган ажиллаж байна.
Тус суманд өнгөрөгч Бямба гарагаас эхлэн шинжилгээний ажил эхлэсэн билээ. 36 хүний бүрэлдэхүүнтэй энэ удаагийн баг сумын төвийн бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг сумын Онцгой комисстой хамтран зохион байгуулж байна. Ажлын хэсэгт Эрүүл мэнд, оношлогооны 10, халдваргүйтгэлийн 1, татан авалтын 1 нийт 12 баг ажиллаж байна.
ЭРҮҮЛ БҮС НУТГАА ЭВИЙН ХҮЧ ХАМТЫН ЗҮТГЭЛЭЭР БҮТЭЭЦГЭЭЕ!