ДЭЛХИЙН ЗӨН АЙМГИЙН 2565 ӨРХ ТУС БҮР 100.000 ТӨГРӨГНИЙ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЛЭЭ
Дэлхийн зөн Олон Улсын Байгууллагын Сэлэнгэ Нэгдсэн хөтөлбөрөөс цар тахлын хүнд хэцүү үед нөхцөл байдалтай уялдуулан нэн эмзэг өрхүүдэд яаралтай тусламжийг бэлэн мөнгөний шууд тусламж хэлбэрээр үзүүлж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн 2565 өрх тус бүр 100.000 төгрөгний туслалцаа хүртэж 2021 оны 3 дугаар сарын 28-30 ны өдрүүдэд өөрсдийн банкны дансаар дамжуулан хүлээн авч хоол хүнсний хэрэгцээндээ зориулж байна. Эдгээр өрхүүдийн амьжиргааны түвшинг тодорхойлж тусламжинд хамруулах ажлыг Сэлэнгэ аймгийн 4 тосгон, 10 сумын Засаг даргаар ахлуулсан Хүүхдийн Сайн Сайхан байдлын зөвлөл амжилттай зохион байгуулж үр дүнтэй хамтран ажилласан байна.
Сэлэнгэ аймгийн хөгжил, хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөө хамтран ажиллагч Дэлхийн зөн байгууллагадаа талархал илэрхийлье.