ХАРИУЦЛАГАА ӨНДӨРЖҮҮЛЖ ХАМТДАА ДАВАН ГАРЦГААЯ
Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 12 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Дулаанхаан тосгон - 2
Цагааннуур сум - 2
Баруунбүрэн сум - 4
Мандал сум - 1 /уурхайн ажилтан/
Түшиг сум - 2
Бугант тосгон -1
Мандал суманд бүртгэгдсэн тохиолдол нь Бороогийн уурхайд халдвартай бүсээс ирж тусгаарлалтад байхдаа өгсөн шинжилгээгээр илэрсэн бол Цагааннуур суманд бүртгэгдсэн 2 тохиолдлыг Улаанбаатар хотоос ирэх замд 4 ЗАМЫН ХЯНАЛТЫН цэгт авсан шинжилгээгээр илрүүлсэн тул тухайн сумын тохиолдол болж бүртгэгдлээ.
Сүүлийн өдрүүдийн сум, тосгодод батлагдаж байгаа тохиолдлууд нь бүгд халдвартай бүсээс зөөвөрлөгдөн ирж байгаа тохиолдлууд байна.
Хариуцлагаа өндөржүүлж халдварын эрсдлийг хамтдаа даван гарцгаая!